• 12 сарын 26, Пүрэв гараг
БНСУ-ын Кенкидо мужийн Ичон хоттой найрамдалт хамтын ажиллагааг хөгжүүлж байна
127 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймаг 2022 онд БНСУ-ын Кенкидо мужийн Ичон хоттой найрамдалт хамтын ажиллагааг эхлүүлээд байна. Энэ хүрээнд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эдийн засаг, соёл урлаг, боловсон хүчний асуудлаар хамтран ажиллах санамж бичгийг байгуулан ажиллаж байгаа аж.

БНСУ-ын Кенкидо мужийн Ичон нь хөдөө аж ахуй газар тариалан зонхилсон хот бөгөөд санамж бичгийн хүрээнд ажилтан гаргах ажлыг эхлүүлж, одоогийн байдлаар Баянхонгор аймгаас 13 иргэнийг тус хотод ажиллуулж байгаа аж.

Энэ онд улирлын чанартай ажилд ажилтан гаргах, мөн бусад чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг төлөвлөжээ.

2023-02-13 12:23:45