• 12 сарын 25, Лхагва гараг
Ажлын өдрийг шилжүүлэх зохицуулалт хийв
157 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн хэмжээнд 2023.02.24-ний баасан гаргийн ажлын өдрийг 2023.03.11-ний өдрийн бямба гарагт шилжүүлэх аймгийн Засаг даргын захирамж гарчээ.

Энэ нь Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан иргэдийн ажил, амралтын өдрийг боломжит байдлаар зохицуулах зорилготой. 

Захирамжид, "Ажилтан, албан хаагчдынхаа ажил, амралтын цагийг захирамжийн дагуу зохицуулж, хяналт тавьж ажиллахыг сумдын Засаг дарга, нийт төрийн байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт үүрэг болгосугай" гэжээ.

 

 

2023-02-20 17:22:07