• 12 сарын 26, Пүрэв гараг
Дулааны станц угсралтын тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа
130 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Дулааны станцын үндсэн гурван зуухны нийт 99 багц тоног төхөөрөмжийг орон нутаг руу тээвэрлэж, талбайд буулгаж байна. 

2022 оны төлөвлөгөөний хүрээнд Баянхонгор аймгийн Дулааны станцын суурийн ажил 100 хувьтай биелсэн. Төслийн Ерөнхий гүйцэтгэгч “Бьюксан инженеринг” ХХК, Монголын "МЭЗ" ХХК, ЭХЯ-ны 10 аймагт төсөл хэрэгжүүлэх нэгжийн  хамтарсан талууд ийнхүү 2023 оны төлөвлөгөөний хүрээнд ирэх сарын 1-нээс ажлаа эхлүүлэхээр төлөвлөжээ.

Байгальд ээлтэй технологи буюу утааг 99 хувь шатаах, 30 гкал хүчин чадал бүхий эдгээр зуухыг угсран, бэлтгэсэн суурин дээрээ суулгаж, барилга угсралт, түр болон дотоод шугам сүлжээний ажлуудыг гүйцэтгэх аж.

Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Төлөвлөгөөний хүрээнд хурдтай ажиллаж байгаад хэрэгжүүлэгч талд талархал илэрхийлээд, "Орон нутгийн холбогдох боловсон хүчнүүдийг томилон, угсралтаас дуусах хүртэлх бүх ажиллагаан дээр хамтран ажиллуулж сургана. Баг, инженерүүд Дулааны станцын талаар мэдлэгжиж, чадваржиж авснаар ашиглалтад ороход ямар нэгэн асуудал хүндрэл үүсэхгүйгээр үйл ажиллагаа жигд явна гэж тооцож байна” гэв.

2023-03-06 12:01:55