• 12 сарын 25, Лхагва гараг
Эрчим хүчний чадлыг сайжруулна
183 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Улсын төсвийн 14 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 110/35/10 кВ-ын Баянхонгор дэд станцын өргөтгөл шинэчлэлийн ажил 2022-2024 онд Баянхонгор аймагт хэрэгжиж  байна. 

Тус төслийн гүйцэтгэгч тал "ДМТМ Трейд" ХХК-ийн захирал Л.Баясгалан, захиалагч Баянхонгор аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн мэргэжилтэн Т.Норовринчин, ашиглагч "Баянхонгор-Эрчим Хүч" ЦТХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Уламбаяр, "ЦДҮС" ХХК-ийн Эрдэнэт салбарын ерөнхий инженер Б.Анхбаяр болон бусад инженер техникийн ажилчид зөвлөлдөж, 2023 онд хийх ажлын төлөвлөгөөг батлав. 

Тодруулбал, 2023 онд 10кВ-ын РП дэд станцын барилга, одоо ашиглаж буй 6кВ-ын 6.3мВА-ын хүчин чадалтай  трансформаторыг  10кВ-ын 16мВА-ын трансформатораар бүрэн сольж, Баянхонгор аймгийн нийт хэрэглэгчдийн 70 хувийг энэ оны есдүгээр сард 10кВ-ын хүчдэлийн түвшинд шилжүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр эрчим хүчний чанар тодорхой хэмжээнд сайжрах боломжийг бүрдүүлж байгаа аж.

Төсөл 2024 онд хэрэгжиж дууссанаар 5-8 жилийн дотор Баянхонгор аймаг эрчим хүчний чадлын дутагдлыг бүрэн хална гэж тооцож байна.

2023-04-04 15:28:36