• 12 сарын 25, Лхагва гараг
“Баянхөндий” төслийн хүрээнд Баянхонгор аймгийн хамгийн урд, алслагдмал бүс “Эхийн гол” орчимд 4G сүлжээг нэвтрүүлжээ
313 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“Баянхөндий” төслийн хүрээнд Баянхонгор аймгийн хамгийн урд, алслагдмал бүс “Эхийн гол” орчимд 4G сүлжээг нэвтрүүлжээ. Өмнө нь зөвхөн утсаар л ярих боломжтой 2G сүлжээтэй байсан газарт 4G сүлжээ оруулснаар өндөр хурдны интернэт, дата хэрэглээ нэвтэрч, фейсбүүк, сошиал сүлжээнд холбогдох, GPS ашиглах гээд хот суурингаас дутахгүй бүхий л боломжууд нээгдэж ирж байгаа юм.

Сүлжээ татах ажлыг "Баянхөндий" төслийн хамтрагч М-Си-Эс групп, Юнител компаниас богино хугацаанд хэрэгжүүлсэн бөгөөд тоног төхөөрөмжийн өргөтгөл, хүчитгэлийн ажилд 70 гаруй сая төгрөгийг зарцуулсан байна.

Эхийн гол нь Баянхонгор аймгийн газар тариалан, хүнсний ногоо тариалалтын гол цэгийн нэг бөгөөд цаашдаа аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой гэж тооцогддог. Саяхан болж өнгөрсөн "Баянхөндий" төслийн Нээлттэй өдөрлөгийн хүрээнд Эхийн гол орчмыг хөгжүүлэх, аялал жуулчлал хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлж өгөөч гэх нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу ийнхүү эхний алхмууд хийгдэж эхэлжээ.

2023-05-03 14:21:45