• 12 сарын 24, Мягмар гараг
"ХОС БИЧИГТЭН-ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА" ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛТ УРАЛДААН, "ҮНДЭСНИЙ БИЧГИЙН ОЛИМПИАД"-ЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО.
156 ХҮН ҮЗСЭН БАЙНА

"ХОС БИЧИГТЭН-ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА" ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛТ УРАЛДААН, "ҮНДЭСНИЙ БИЧГИЙН ОЛИМПИАД"-ЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО.

     МУ-ын Засгийн газрын 96 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-3"-ын хэрэгжилтийг хангах, аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/273 дугаар захирамж, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны ажлын төлөвлөгөөний 2 дугаар зорилтын 2.5, 2.12-д тусгагдсан ажил, арга хэмжээний хүрээнд төрийн албан хаагчдын дунд “ҮНДЭСНИЙ БИЧГИЙН ОЛИМПИАД”, төрийн болон төрийн өмчит байгууллагуудын дунд "Хос бичигтэн-Төрийн байгууллага" шалгаруулах болзолт уралдааныг тус тус зохион явуулж өндөрлөлөө.

Нэг. "Хос бичигтэн-Төрийн байгууллага" шалгаруулах болзолт уралдааны хүрээнд ажлын тайланг 18 байгууллага, сумдын Хэлний бодлогын салбар зөвлөлүүд цаг хугацаандаа ирүүллээ. Шалгуур үзүүлэлтийг амжилттай хэрэгжүүлсэн эхний 3 байгууллага, 2 сумыг шалгаруулж, БАТЛАМЖ, мөнгөн шагналаар урамшуулав. Үүнд:

 - Тэргүүн байр- Цагдаагийн газар –132/150

 - Дэд байр- Орон нутгийн өмчийн газар- 121/150

 - Гутгаар байр-Баянхонгор сумын ЗДТГ- 107/150

 - Тусгай байр- Баянцагаан сумын ХБСЗ- 115/150

 - Тусгай байр- Жаргалант сумын ХБСЗ- 102/150

Хоёр. Үндэсний бичгийн олимпиадад төрийн болон төрийн өмчит байгууллагуудаас (Боловсролын салбараас бусад) шалгарсан нийт 23 албан хаагч үндэсний бичгийн мэдлэг чадвараараа өрсөлдсөн бөгөөд эхний 5 байрыг шалгаруулан, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

 - Тэргүүн байрт- Шүүх шинжилгээний хэлтсийн гарын хээний санч Энхээ овогтой САРУУЛ                                                          

 - Тэргүүн байрт- Богд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Шүгд овогтой БҮҮВЭЙБААТАР

 - Гутгаар байрт- Баянхонгор сумын Засаг даргын тамгын газрын Боловсрол, соёл урлагийн асуудал хариуцсан мэргэжилтэн Гомбо овогтой БАЙГАЛЬМАА

 - Тусгай байрт- Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргааны Газрын доорх усны нөөц, хяналт шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Мөнхсүх овогтой ДҮҮРЭН

 - Тусгай байрт- Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Батмөнх овогтой НАРАНГЭРЭЛ нар тус тус шалгарсан ба тэргүүн байрт оноо тэнцсэн 2 албан хаагч байлаа.

 - Тус олимпиадыг 3 үе шаттай зохион байгуулсан бөгөөд "Шударга уншлага", "Хичээнгүй сайхан бичиг" төрөлд дараах байгууллагууд хамт олноороо амжилттай оролцон шалгарлаа.

“Шударга уншлага” төрөлд

 - Тэргүүн байр- Баянхонгор сумын Засаг даргын тамгын газар (дундаж уншлага -101.5)

 - Дэд байр- Баянхонгор-Эрчим хүч ЦТ ХХК (дундаж уншлага -90.                                       

 - Гутгаар байр- Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар (дундаж уншлага -90.2)

“Хичээнгүй сайхан бичиг” төрөлд

  - Тэргүүн байр- Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар (3.5 оноо)

 - Дэд байр- Баянхонгор сумын ЗДТГ (3.35 оноо)

 - Гутгаар байр- Улсын бүртгэлийн хэлтэс (3.2 оноо)

      Үндэсний бичиг үсгээ сурч эзэмших, хэрэглээ болгох, орчинг бүрдүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах их үйлсэд идэвх санаачилгатай оролцож байгаа төрийн байгууллага болон нийт албан хаагч ТА бүхэндээ ажлын амжилт, амьдралын гэгээн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МОНГОЛ БИЧИГ БОЛ ҮНДЭСТНИЙ ДАРХЛАА, ТУСГААР УЛСЫН БАТАЛГАА ЮМ.

ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ МӨНХӨД ОРШИЖ, МАНДАН БАДРАГ. 

 

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

2023-12-13 12:00:00