• 12 сарын 24, Мягмар гараг
“БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД ОРЧИНГДЭМЖИХ НЬ” АРГАЧЛАЛЫГ НЭВТРҮҮЛСЭН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГААР БАЯНХОНГОР СУМЫН 3,10, 12 ДУГААР ЦЭЦЭРЛЭГҮҮД ШАЛГАРЛАА
114 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД ОРЧИНГДЭМЖИХ НЬ” АРГАЧЛАЛЫГ НЭВТРҮҮЛСЭН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГААР БАЯНХОНГОР СУМЫН 3,10, 12 ДУГААР ЦЭЦЭРЛЭГҮҮД ШАЛГАРЛАА

    Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид орчинг дэмжих нь” аргачлалыг нэвтрүүлсэн шилдэг байгууллага шалгаруулах ажлыг аймгийн Засаг дарга даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэстэй хамтран зохион байгуулахаар төлөвлөн хэрэгжүүллээ.

    Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр баталсан удирдамжийг сургуулийн өмнөх боловсролын 36 байгууллагад хүргүүлж тайланг 2023 оны 11 дүгээр сарын 25-ны дотор цэцэрлэгүүдээс хүлээн авч ажлын хэсэг тайлантай танилцаж шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж үнэлгээ өгөхөд Баянхонгор сумын 10 дугаар цэцэрлэг 86.67, Баянхонгор сумын 12 дугаар цэцэрлэг 80.67, Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэг 78.67 оноогоор эхний гурван байранд шалгарч “Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид орчинг дэмжих нь” аргачлалыг нэвтрүүлсэн “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарч аймгийн Гэмт хэргээс урьчдилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсээс өргөмжлөл, батламж олгож 300.0 мянган төгрөгөөр шагнаж урамшуулав.

    Өргөмжлөл, батламжийг цэцэрлэгийн эрхлэгч Ц.Чимэгсайхан, Д.Уранчимэг, Ч.Олддоггүй нарт аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхжаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Ганболд нар гардуулав.

АЗДТГ-ЫН НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТЭС

2023-12-14 15:40:00