• 12 сарын 24, Мягмар гараг
МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН ЭМ ЗҮЙН САЛБАР ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАН 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
235 ХҮН ҮЗСЭН БАЙНА

МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН ЭМ ЗҮЙН САЛБАР ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАН 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Монгол Улсад орчин цагийн эм зүйн салбар үүссэний түүхэн 100 жилийн ой энэ жил тохиож өнөөдөр Баянхонгор аймгийн эмийн санд ажиллаж байсан үе үеийн түүхэн гавьяаг бүтээсэн ахмадууд, одоо ажиллаж байгаа 180 гаруй эм зүйч, эм найруулагч, ажилтан албан хаагчдын төлөөлөл оролцсон ойн арга хэмжээ болж байна.

Монгол Улсын тэргүүлэх салбарын нэг бол яах аргагүй эм зүйн салбар. Энэхүү салбарынхан маань Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг орон нутагтаа хэрэгжүүлэх, хүн амын дунд зонхилон тохиолдож буй өвчин эмгэгийг эмчлэн илаарьшуулах, хүн амын дундаж наслалтыг уртасгаж, тэдний амьдралын чанарыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан эм зүйн салбарынхандаа ойн баярын мэнд хүргэж аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат ЭМГ-ын дарга Н.Энхжаргал нар оролцож мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэв.                                 

Аймгийн Эм зүйн салбарынхан ойн арга хэмжээгээ угтаж олон ажлыг хэрэгжүүлж, 100 жилийн туршид хийсэн бүтээснээ бахархан дурсаж, төр засгаараа хөдөлмөрөө үнэлүүлж, шагнагдсан сайхан ой болж байна.

2023-12-24 00:00:00