• 12 сарын 24, Мягмар гараг
ДЭЛХИЙН ЗӨН МОНГОЛ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН “ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ” ТӨСЛӨӨС ЗУДЫН ЭРСДЭЛ ӨНДӨР ҮНЭЛЭГДСЭН СУМДЫН ЗОРИЛТОТ МАЛЧИН ӨРХҮҮДЭД ХҮМҮҮНЛЭГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ
158 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ДЭЛХИЙН ЗӨН МОНГОЛ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН “ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ” ТӨСЛӨӨС ЗУДЫН ЭРСДЭЛ ӨНДӨР ҮНЭЛЭГДСЭН СУМДЫН ЗОРИЛТОТ МАЛЧИН ӨРХҮҮДЭД ХҮМҮҮНЛЭГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

    Сүүлийн жилүүдэд манай аймгийн төдийгүй Монгол улсын хэмжээнд уур амьсгалын өөрчлөлт ихээр нөлөөлж, бэлчээрийн даац олон дахин хэтэрч бэлчээр нутгийн 70 орчим хувь ямар нэг хэмжээгээр доройтсон гэсэн судалгаа гарсан.

   Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагаас 2023 оны 01 дүгээр сард “зудын эрсдэл өндөр” аймгаар манай аймгийг сонгон авч түүн дотроо зудын эрсдэл өндөр бүхий Баянбулаг, Гурванбулаг сумдын зорилтот бүлгийн айл өрхүүдийг сонгон тус бүр 330.000 төгрөгийн өртөг бүхий хүнс, ахуйн хэрэгслийн багцын тусламжийг 150 өрхөд, Галуут, Жаргалант, Заг, Эрдэнэцогт сумдын зорилтот бүлгийн 200 өрхөд мөн тус бүр 300.000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийг үзүүлж байсан юм. Түүнчлэн “Гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ” төсөл болон орон нутгийн хамтарсан санхүүжилтээр Баянхонгор аймагт болзошгүй гэнэтийн аюул, байгалийн гамшиг, ган, зуд, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд ашиглах малын өвс тэжээлийн саравч шинээр барьж ашиглалтад оруулсан билээ.

Төслийн зүгээс 45,0 сая төгрөг, аймгийн ОНХСангаас 20,0 сая төгрөгийн дэмжлэгээр барьсан. Өвс, тэжээл хадгалах саравч нь ган, зуд тохиолдох, өвөлжилтийн байдал хүндрэх үед Баянхонгор аймгийн 20 сумын 13 мянга гаруй малчин өрх, 37 мянган малыг өвс, тэжээлээр хангах нөөцийн газрын хадгалалт, хамгаалалтын нөхцөл байдлыг сайжруулж байгаа ач холбогдолтой.

Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын “Гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ” төсөл Баянхонгор, Завхан аймагт амжилттай хэрэгжин 2023 оны 11 дүгээр сарын 23-нд төлсийн хаалтын үйл ажиллагааг Баянхонгор аймгийн төвд зохион байгуулсан билээ.

Тэгвэл 2023 оны 12 дугаар 20-ны “Зудын эрсдэл”-ийн зургаар нийт нутгийн 90 хувьд их (57% нэн их, 23% их), 10 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй гэсэн дүн гарсан тул Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын “Гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ” төслөөс дахин Гурванбулаг, Баянбулаг сумын нийт 150 өрх тус бүрт 376,420 төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг үзүүлэх болсоныг дуулгахад таатай байна. Дээрхи өрхийг оны эхэнд сонгохдоо төслийн шалгуурт нийцүүлэн сумын ажлын хэсгээр хэлэлцэн зорилтот өрхийг сонгосон ба шинэ оны босгон дээр мөнгөн тусламжийг малчдын дансанд шилжүүллээ.

    Цагийн хатуу, гамшгийн үед хамт байж гамшгаас урьдчилан сэргийлэх бүхий л арга зүйгээр ханган, эд материалын болоод хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын хамт олонд талархал илэрхийлж, та бүхний цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.

Энэхүү “Зудын Эрт Арга Хэмжээ"-тэй” холбоотой санал хүсэлтийг доорх сувгуудаар хүлээн авч байна.

https://www.facebook.com/WorldVisionInternationalMongolia

Мэдээллийг Нээлттэй Засаг-Нэг Баянхонгор Facebook page хуудсаас авах боломжтой.

2023-12-26 16:00:00