• 12 сарын 24, Мягмар гараг
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧЭЭР Ч.БАЯРЦЭНГЭЛ ТОМИЛОГДОВ
221 ХҮН ҮЗСЭН БАЙНА

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧЭЭР Ч.БАЯРЦЭНГЭЛ ТОМИЛОГДОВ

     Монгол улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 148 дугаар зарлигаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилсон зарлигийг уншиж сонсгох ёслолын ажиллагааг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхийн байранд зохион байгуулжээ.

    Арга хэмжээнд анхан болон давж заалдах шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд, мөн хуулийн байгууллагын төлөөллүүд оролцож, шинээр томилогдсон шүүгчид Аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүхийн Тамгын газрын дарга М.Майжаргал нар оролцсон байна.

Эх сурвалж: Баянхонгор аймгийн шүүх

2023-12-27 00:00:00