• 12 сарын 24, Мягмар гараг
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР БНСУ-ЫН ЭМЧ НАРТ ХАРААГАА ОНОШЛУУЛЖ, ШИЛ ЗАХИАЛСАН БАЯНХОНГОР АЙМГИЙН 582 ХҮН ХАРААНЫ ШИЛЭЭ ХҮЛЭЭН АВАВ
190 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР БНСУ-ЫН ЭМЧ НАРТ ХАРААГАА ОНОШЛУУЛЖ, ШИЛ ЗАХИАЛСАН БАЯНХОНГОР АЙМГИЙН 582 ХҮН ХАРААНЫ ШИЛЭЭ ХҮЛЭЭН АВАВ

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар Баянхонгор аймагт Канад улсын Лаурел Мэс заслын сан, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарын хамтарсан баг нүдний тусламж үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр аймгийн эмч мэргэжилтнүүдтэй харилцан туршлага солилцох, зөвөлгөө мэдээлэл өгч хамтран ажилласан юм. Энэ хүрээнд аймгийн төвийн болон 20 сумын эрүүл мэндийн төвийг түшиглэн иргэдийг нүдний урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулах ажлыг зохион байгуулсан билээ.

   Урьдчилан сэргийлэх үзлэгт аймгийн хэмжээнд нийт 1231 иргэн хамрагдсан ба үүнээс катаракт 292, далавчит хальс 97, бусад өвчлөл 24 илэрсэн ба үүнээс шаардлагатай 341 иргэнийг дахин үзлэгт хамруулж, мэс заслын эмчилгээг үнэ төлбөргүй хийж өгөөд байгаа юм.

Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн дэмжлэгтэйгээр БНСУ-ын Пусан хотын Южин нүдний шилний газрын хамт олон 2023 оны 10 дугаар сарын 7-8 ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллаж, аймгийн иргэд, өндөр настнуудын нүдний харааг шалгаж оношлон, харааны шил тааруулан илгээснийг тэрбээр аймагт ажиллах үеэрээ иргэдэд гардуулан өглөө.

Түүнчлэн харааны шил шаардлагагүй, хараа тааруулах боломжгүй иргэдэд нарны шилийг өөрсдийн сонголтоор өгч, харааны шилийг 582 хүнд, нарны шилийг 328 иргэнд тус тус хүлээлгэн өгсөн байна.

2023-12-27 17:00:00