• 12 сарын 24, Мягмар гараг
БАЯНХОНГОР АЙМАГ, ТОГТВОРТОЙ АМЬЖИРГАА-3 ТӨСЛИЙН МЭДЭЭЛЭЛ
170 ХҮН ҮЗСЭН БАЙНА

БАЯНХОНГОР АЙМАГ, ТОГТВОРТОЙ АМЬЖИРГАА-3 ТӨСӨЛ

Тогтвортой амьжиргаа төслийн эхний хоёр шатны төсөл 2002-2007, 2007-2013 онд хэрэгжсэн бол гурав дахь шатны төсөл нь 2016-2023 онд амжилттай хэрэгжин өндөрлөж байна.

Тогтвортой амьжиргаа-3 төсөл нь

- Орон нутгийн засаглал, амьжиргааны чадавхыг бэхжүүлэх

- Сайн засаглал, үр дүнд суурилсан урамшууллын хөтөлбөр

- Удирдлага, хяналт-шинжилгээ, үнэлгээ гэсэн гурван бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам, холбогдох хууль, эрх зүйн өөрчлөлтүүдийг сайжруулан батлуулж мөрдүүлэх, иргэдийн идэвх, оролцоотойгоор орон нутагт тэргүүлэх ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх, Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-ийн үйл ажиллагааг үр дүнтэй удирдан зохион байгуулахад сумдын төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, ОНХС-ийн үнэлгээний үр дүнгээр сумдад гүйцэтгэлд суурилсан урамшууллыг нэмж санхүүжүүлэн, сумдын үйл ажиллагааг дэмжих замаар хэрэгжсэн.

   Тогтвортой амьжиргаа-3 төслийн дэмжлэгээр Баянхонгор аймгийн 20 сумын 5300 гаруй төрийн албан хаагч, иргэдийг сургалт, чадавхжуулах арга хэмжээнд хамруулан ажилласаны үр дүнд сумдын ОНХС-ийн удирдлага, зохион байгуулалт сайжирч, төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 2019, 2021 онуудад жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр аймгийн 20 сум бүгд амжилттай үнэлэгдэн гүйцэтгэлд суурилсан урамшуулалд хамрагдаж байсан ба нийт сумдын жилийн гүйцэтгэлийн үнэлгээний дундаж оноо 2016 - 2023 онд 29%-аас 80%-д хүрч нэмэгдэн хэрэгжилтийн үнэлгээ сайжирсан.

     Төслийн нийт хугацаанд аймгийн 20 сум гүйцэтгэлд суурилсан урамшуулал 4,191.8 сая төгрөг, санхүүгийн eрөнхий дэмжлэг 1,703.9 сая төгрөг, сургалт бусад чадавхжуулах арга хэмжээнд 233.6 сая нийт 6,129.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Дэлхийн банк, Швeйцарын хөгжлийн агeнтлагийн санхүүжилтээр Баянхонгор аймагтаа татаж, сум орон нутгийн хөгжил, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрүүлэхэд бодит хувь нэмрээ оруулсан байна.

    Тогтвортой амьжиргаа-3 төслийг амжилттай хэрэгжүүлж аймаг, сумдын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлаг, Монгол улсын Сангийн яам, Тогтвортой амьжиргаа-3 төсөл хэрэгжүүлэх нэгжийн хамт олон, төслийн үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилласан үe үeийн аймаг, сумдын Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Багийн Засаг дарга нар, ИТХ-ын дарга, түүний ажлын албаны хамт олон, аймгийн ЗДТГ-ын даргаар ахлуулсан Аймгийн чадавх бэхжүүлэх багийн гишүүд, Нийгмийн түншлэлийн сүлжээ ТББ, бусад төрийн болон ТББ-ууд, аймгийн нийт иргэддээ гүн талархал илэрхийлж цаашдын ажилд нь өндөр амжилт хүсьe.

2023-12-28 12:10:00