• 12 сарын 24, Мягмар гараг
БАЯНХОНГОР АЙМГИЙН 2024 ОНЫ ЦЭРГИЙН БҮРТГЭЛИЙН НЭГДСЭН СЕМИНАР ЯВАГДЛАА
205 ХҮН ҮЗСЭН БАЙНА

    Баянхонгор аймгийн 2024 оны “Цэргийн бүртгэл”-ийг явуулах тухай аймгийн Засаг даргын А/682 дугаар захирамжийн дагуу нэгдсэн семинарыг 20 сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарын бүрэлдэхүүнтэй зохион байгуулан явууллаа.

    Тус семинарын үеэр өнгөрсөн оныхоо ажлын дүнг гаргахад тэргүүн байрт Бууцагаан сумын ЗДТГ-ын Л.Бүрнээбаатар даргатай, дэд байрт Заг сумын ЗДТГ-ын Д.Гантуул даргатай, гутгаар байрт Баацагаан сумын ЗДТГ-ын Б.Наранбаатар даргатай хамт олон тус тус шалгарч өргөмжлөл, дурсгалын зүйлсээр шагнагдсан.

Мэдээллийг Нээлттэй засаг - Нэг Баянхонгор  Facebook пэйж хуудсаас авах боломжтой.

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЦЭРГИЙН ШТАБ

2024-01-08 12:00:00