• 12 сарын 24, Мягмар гараг
Хяналтын тооллогыг Богд, Баянлиг, Баянговь сумдад явуулан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
146 ХҮН ҮЗСЭН БАЙНА

   Аймгийн Засаг даргын 2024 оны цэргийн бүртгэл явуулах тухай А/682 дугаар захирамжийн дагуу 01 дүгээр сарын 09,10-ны өдрийн байдлаар хяналтын тооллогыг Богд, Баянлиг, Баянговь сумдад явуулан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

  Цэргийн бүртгэлийн идэвх хамрагдалтыг сайжруулах зорилгоор дээрх сумууд хурдан тэмээний гурван насны уралдаан, хүчит бөхийн барилдаан, ширээний теннис, мөн Баянговь суманд байрлах Зэвсэгт хүчний 143 дугаар салбар сургуулийн эрэгтэй алба хаагчидтай хамтарсан "Эх орон танаа" урлагийн концертыг тус тус явуулж байна.

   Мэдээллийг Нээлттэй засаг - Нэг Баянхонгор  Facebook пэйж хуудсаас авах боломжтой.

ЦЭРГИЙН ШТАБ

2024-01-10 16:00:00