• 12 сарын 24, Мягмар гараг
БАЯНХОНГОР АЙМГИЙН 6 СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ ИЖ БҮРЭН ЭКОЛОГИЙН ТАНХИМТАЙ БОЛЛОО
216 ХҮН ҮЗСЭН БАЙНА

  “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл” өөс манай аймгийн Богд, Жинст, Баян Өндөр, Баянлиг, Баян говь, Шинэ жинст сумын ЕБС-иудад экологийн танхимын тоног төхөөрөмж ширээ сандал, багшийн тоног төхөөрөмжийг энэ сарын 14-ний өдөр аймгийн БШУГазар дээр хүлээлгэн өгч ашиглалтын болон үйл ажиллагааны сургалт зохион байгууллаа.

   Монгол Улсын Засгийн газар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлж буй "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалийн өөрчлөлтөд дасан зохицох II, III" төслийн зохицуулагч болон зөвлөх, аймгийн БШУГ-ын дарга, их Богдын тусгай хамгаалалтын захиргаа, ЕБС ын захирал, танхимын багш, нярав нарын 20 гаруй хүн оролцсон тус үйл ажиллагааны үеэр БШУГ ын дарга бүс нутагт экологийн боловсролыг нэмэгдүүлэх, өсвөр үе хүүхдүүд тэдний гэр бүлд хүрээлэн байгаа байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах, экологийн мэдлэг хүмүүжлийг төлөвшүүлэхэд танхимын хувь нэмэр ихийг дурдаад тус сумдад буй байгаль хамгаалагчид , дархан цаазат газрын захиргаатай боловсролын байгууллагууд нягт хамтран ажиллахыг зөвлөлөө. Тус хөрөнгө оруулалтаар 75 инч ухаалаг дэлгэц, багшийн нөтбүүк, принтер 35 хүний ширээ сандал, фото аппарат зэрэг 10 аад нэр төрлийн 66 сая нийт 400 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмж олгогдож байгаа юм. Тус төслөөс унаган байгалийн тэнцвэрийг хангах, бүс нутаг дах иргэдийн амьжиргааг дэмжих, экологийн боловсрол олгох чиглэлээр манай орны 75 сургуульд экологийн танхим байгуулаад байгаа юм.

Мэдээллийг Баянхонгор аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар Facebook пэйж хуудсаас авах боломжтой.

 

                                                      БАЯНХОНГОР АЙМГИЙН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ГАЗАР

2024-01-15 00:00:00