• 12 сарын 24, Мягмар гараг
ТӨРИЙН ХАН ХУУРЫГ ЭГШИГЛҮҮЛЭВ
155 ХҮН ҮЗСЭН БАЙНА

     Билгийн тооллын шинэ жилийн эхэн буюу цагаан сарын шинийн гурваны морин цагт төрийн хан хуурыг аймгийн тэргүүлэх зэргийн морин хуурч хөглөж, цэнгүүлдэг уламжлалтай.

     “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн өнгөнд аймгийн ИТХ-ын дарга болон Засаг даргын албан өрөөнд үе дамжин хүндэтгэн залсан "Төрийн хан хуур"-ыг Хөгжимт драмын театрын хөгжимчин, аймгийн тэргүүлэх зэргийн морин хуурч, МУСТА Ч.Отгонбаяр 19 дэх жилдээ хөглөж, Их Богдын эгшиглэнг татан эгшиглүүлэв.

Төр түвшин, түмэн олон амгалан байх болтугай.

 

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН  ТАМГЫН ГАЗАР

2024-02-12 12:30:00