• 05 сарын 17, Баасан гараг
ГЭМТЛИЙН ТАСАГТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ
32 ХҮН ҮЗСЭН БАЙНА

     Баянхонгор аймгийн хэмжээнд 2023 онд осол гэмтлийн өвчлөлийн 1161 тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 130.9 байгаа нь (2022 онд 125.6) өмнөх оноос нэмэгдсэн байна. Бүртгэгдсэн осол гэмтлийн өвчлөлийн 70.9 хувийг эрэгтэйчүүд эзэлж, 0-15 насны 279 хүүхэд осол гэмтэлд өртжээ.

    Эдгээр осол гэмтлийн үед төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж буй аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс засал, гэмтлийн тасагт аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан гэмтлийн үеийн мэс засалд хэрэглэгддэг 34.0 сая төгрөгийн үнэ бүхий хагалгааны ясны хөрөө, дриллыг гардуулан өгч, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүллээ.

     Тус тасаг нь гэмтэл бэртлийн үеийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна 2019 оноос хойш өвдөг, түнхний үе солих 20 гаруй төрлийн хагалгааг амжилттай хийгээд байна.

2024-03-05 09:13:00