• 12 сарын 23, Даваа гараг
БАЯНХОНГОР АЙМАГ УНГАР УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
195 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлогийн урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Унгар Улсад 2024 оны 03 сарын 06-09-ний хугацаанд албан айлчлал хийлээ.

Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ, ЗГ-ын гишүүдийн хамт Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат багтав.

Айлчлалын хүрээнд

 - Баянхонгор аймгийн Байдрагийн голын усан цахилгаан станц байгуулах төслийн талаар хэлэлцээрийг УИХ-ын дарга Г.Занданшатар, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло нар холбогдох бүрэлдэхүүний хамт хийж Сангийн сайд Б.Жавхлан, Унгар Улсын Гадаад харилцаа, худалдааны сайд Петер Сияяартод төслийг гардуулав.

 - Унгар улстай хамтын ажиллагааг өргөжүүлэн эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсрол, аялал жуулчлал соёлын чиглэлээр хамтран ажиллахаар тус улсын Веспрем мужийн дарга Имре Полгардитай Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат гэрээ байгуулав.

 - Хамтран ажиллах гэрээний хүрээнд тус улсад Монголоос 200 оюутан сургах хөтөлбөрт Баянхонгор аймгийн оюутан залуусыг хамруулах, оёдлын чиглэлээр ажиллах хүчин нийлүүлэхээр эхний ээлжид талууд тохиролцжээ.

 

 

2024-03-09 16:00:00