• 12 сарын 23, Даваа гараг
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЧИНЗОРИГ БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
180 ХҮН ҮЗСЭН БАЙНА

УОК-ын шуурхай штабын бүрэлдэхүүнийг ахлан Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Баянхонгор аймагт 03 сарын 07-08-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллаж байна.

ЭМ-ийн сайд С.Чинзоригийг аймгийн Онцгой комиссын хуралд оролцох үеэр аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь орон нутгийн өвөлжилт, хаваржилтын байдал, зудын нөхцөл байдалд авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар бүрэлдэхүүний хамт мэдээлэл өгч, зарим чиглэлийг авав.

Эрүүл мэндийн сайд Баянхонгор аймгийн Жинст, Богд, Галуут, Баян-Овоо, Эрдэнэцогт сумдад үргэлжлүүлэн ажиллаж сумдын онцгой комисс, эрүүл мэндийн байгууллагуудад тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, зарим асуудлыг анхаарч шийдвэрлэхээр боллоо. Энэ үеэр улсын онцгой комиссоос орон нутагт олгосон зарим дэмжлэгийг хүлээлгэн өгсөн юм.

Түүний бүрэлдэхүүнд Улсын төв нэгдүгээр эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар багтаж хөдөөгийн ард иргэдэд үзлэг оношилгоо хийж яваа юм.

2024-03-08 12:00:00