• 12 сарын 23, Даваа гараг
“ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
117 ХҮН ҮЗСЭН БАЙНА

    Олон Улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг угтан 20 сумын дунд зарласан “Эрхэм Хэрэглэгч” сарын аяны хүрээнд Хэрэглэгчийн эрхийг сурталчлан таниулах, сум, байгууллага, иргэн, аж ахуй нэгж, хувиараа бизнес эрхлэгч нь хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд хэрэглэгчийн эрхийг дээдэлж, эрхийг хангаж хамгаалахад чиглэсэн сургалтыг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Баянхонгор сумын Засаг даргын тамгын газар, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Баянхонгор аймаг дахь нийгэмлэг хамтран зохион байгууллаа.

    Сургалтад иргэн аж ахуй нэгжийн бизнес эрхлэгчийн төлөөлөл 130 гаруй хүн оролцсон байна.

 

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС

2024-03-07 17:00:00