• 05 сарын 17, Баасан гараг
УНГАР УЛС "БАЙДРАГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ТӨСӨЛ"-ИЙГ ДЭМЖИНЭ
74 ХҮН ҮЗСЭН БАЙНА

    Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлогийн урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус улсад айлчилж байна. Албан айлчлалын хүрээнд Баянхонгор аймгийн Байдрагийн усан цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэх яриа хэлэлцээр хийлээ.

Унгарын талаас Байдрагийн усан цахилгаан станц барих төслийг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан төслийн ТЭЗҮ-ийн баримт бичгийг Унгарын талд өгсөн бөгөөд уг төслийг хэрэгжүүлснээр Баянхонгор аймгийн Байдраг голын урсцыг тохируулж, 30 МВт хүртэлх хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох юм.

Ингэснээр төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг хангаж, импортын эрчим хүчний хэрэглээг бууруулах зэрэг олон боломж нээгдэнэ.

2024-03-07 16:00:00