• 12 сарын 23, Даваа гараг
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХ ХУВААРЬ ГАРЛАА
525 ХҮН ҮЗСЭН БАЙНА

      Баянхонгор аймгийн хэмжээнд Төрийн албаны 2024 оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтад нийт 196 иргэн бүртгүүлсэн. Тус шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь Салбар зөвлөл 2024 оны 03 дугаар  сарын 13-ны өдрийн 08.00 цагаас 17.00 цаг хүртэл, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хурлын танхимд 4 ээлжээр зохион байгуулна.

    Шалгалтад оролцогч шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, иргэний үнэмлэхээ шалгуулан танхимд суудлаа эзлэх шаардлагатай. 

    Шалгалтад орох иргэд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн цахим шалгалтын систем (csc.gov.mn) цахим системийн "Бүртгэлд хамрагдсан иргэд" цэс рүү орж, хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой. Хэрвээ Та нэвтрэх эрх, нууц үгээ мартсан бол шалгалтын цахим системд ДАН-аар нэвтрэн нууц үгээ солино. Товлосон өдөр, цагаас хоцрохгүй байхыг анхааруулж байна.

 

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ

2024-03-11 14:30:00