• 12 сарын 23, Даваа гараг
СУРАГЧДЫН ДУНД СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ
193 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 339 дүгээр анги хамтран "Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 103 жилийн ойг угтаж ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд спортын арга хэмжээнүүд зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Г.Нэмэхбаяр, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн захирагчийн орлогч Д.Мөнхтулга болон хугацаат цэргийн алба хаагчид, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцлоо.

Энэ үеэр ахлах ангийн сурагчдын дунд "Сагсан бөмбөг"-ийн болон "Модон морин дээгүүр харайх тэмцээн"-ийг зохион байгуулж, "Монгол цэргийн өдрийн түүхэн замнал" сэдэвт яриа таниулга, “Жагсаалын үзүүлэх" тоглолт, урлагийн хэсэгчилсэн тоглолт толилуулж, зэвсгийн үзэсгэлэнг дэлгэн үзүүллээ.

Өдөрлөг ахлах ангийн сурагчдын нижигнэсэн алга ташилт, уухайн дуунд үргэлжилж, хугацаат цэргийн албаны дайчид маань урам зориг авч байсан нь бахархам сайхан байлаа.

 

ЦЭРГИЙН ШТАБ

2024-03-17 17:00:00