• 12 сарын 23, Даваа гараг
ЦАХИМД ХЭВШЬЕ “DIGITAL FIRST” ӨДӨРЛӨГ БАЯНХОНГОР АЙМАГТ БОЛЖ БАЙНА
157 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Цахим хөгжил, харилцаа холбооны яам "Цахим аймаг" бодлогын зөвлөмжийн хүрээнд цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх зорилгоор “Цахимд хэвшье” уриатай “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээг харьяа, салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 20 гаруй төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын идэвх санаачилга, оролцоотойгоор хамтран зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2024.03.25/ Баянхонгор аймагт ажиллаж, аймгийн ЗДТГ-ын удирдлага, төр, хувийн хэвшлийн байгууллагын менежер, албан хаагчид, иргэд, олон нийтэд ЦХХХЯ-наас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээ болон аймгийн цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээ, анхаарах асуудал, шийдэл гарцын талаар танилцуулга, мэдээлэл хийв.

Мөн кибер аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчин, кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх, кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, төрийн үүлэн тооцооллын дэд бүтэц /mCloud/ систем, цахим орчин дахь хүүхэд хамгаалал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, технологийн боломжийн талаар сургалт зохион байгууллаа.

Цахим хөгжлийн өдөрлөгт оролцогч байгууллагууд орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, иргэд, олон нийтэд бизнесээ цахимжуулах арга зам, программ хангамжийн танилцуулгыг хийж, төр хувийн хэвшлийн 23 байгууллага өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан, заавар, зөвлөмж өгч ажиллаж байна.

Баянхонгор аймаг нь 89 мянга гаруй хүн амтай. 20 сумын 105 багийн 88 багийг 3G- 4G сүлжээнд холбосон. Төрийн үйчилгээний нэгдсэн систем (И-Монгол)-д төрийн 12 байгууллагын 31 үйлчилгээг холбож, төрийн цахим үйлчилгээний Хурдан төвөөр дамжуулан 26,000 гаруй үйлчилгээг иргэнд үзүүлж, ERP системээр төрийн 192 байгууллагын 4482 албан хаагч албан бичиг солилцон, цаасан хэрэглээний зардлыг бууруулан ажиллаж байна.

2024-03-25 16:00:00