• 05 сарын 02, Пүрэв гараг
ЦЭРЭГ ДАЙЧДАА БАЯРЛУУЛЖЭЭ
16 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрт болсон “Эрхсийн аяз” амьд хөгжмийн тоглолтыг Хонгор нутгаас татагдан Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид алба хааж буй хугацаат цэргүүд, ар гэрийнхнийхээ хамт үзэж сонирхлоо.

Монгол цэргийн өдөр, зэвсэгт хүчний 103 жилийн ойг тохиолдуулан Цэргийн штабаас цэрэг дайчдаа баярлуулахаар зохион байгуулсан уг арга хэмжээнд оролцсон цэрэг эрс болон тэдний гэр бүлийнхэн ихэд баяртайгаар нэгэн үдшийг ийнхүү хамтдаа өнгөрүүлжээ.

 

 АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЦЭРГИЙН ШТАБ

 

2024-03-26 19:00:00