• 12 сарын 23, Даваа гараг
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
179 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 43 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр /2024.03.29/ Баянхонгор аймагт ажиллаж байна.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн Б.Идэрчулуун, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ нарын ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан хүлээн авч уулзав.

Уулзалтаар Төрийн албаны хуулийн хэрэгжилт, орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал мэдээлэл солилцов.

Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг Төрийн албаны шинэтгэл, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн байгууллагуудын 300 гаруй албан хаагчидтай уулзалт хийж, сургалт зохион байгууллаа.

 

Баянхонгор аймагт төрийн 181 байгууллагад 5000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.

Ажлын хэсэг аймгийн ИТХ-ын ажлын алба, аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, төрийн албаны салбар зөвлөл, ёс зүйн дэд хороодын ажилтай танилцаж тодорхой чиглэлүүдээр хяналт, шалгалт хийж, мэдээлэл, зөвлөн туслах үйлчилгээг өгч ажиллаж байгаа юм.

2024-03-29 17:00:00