• 12 сарын 23, Даваа гараг
БАЯНХОНГОР АЙМГИЙН 2024 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫН НЭГДСЭН СЕМИНАР БОЛЛОО
134 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас сумдын Засаг даргын тамгын газрын дарга, Баянхонгор, Баян-Овоо, Өлзийт, Эрдэнэцогт сумын цэрэг татлага явуулах товчооны бүрэлдэхүүнд 2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын талаар нэгдсэн ойлголт мэдээлэл өгөх зорилгоор сургалт семинарыг зохион байгуулан мэргэжил арга зүйн заавар зөвлөмжийг хүргэлээ.

Сургалтаар Монгол Улсын аюулгүй байдлын орчин, цэргийн насны залуучуудын хамрагдалтыг сайжруулах болон эмчлэгдэх боломжтой өвчлөлийг эрүүлжүүлэн цэргийн албанд татах, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн талаарх сэдвүүдээр Цэргийн штабын дарга, офицерууд, Тагнуулын хэлтсийн ахлах ажилтан нар мэдээлэл, хэлэлцүүлэг хийж цаашид анхаарах асуудлын талаар цэрэг татлагын товчооны бүрэлдэхүүнд ойлголт өгсөн юм.

ИРГЭН ТА ШУДАРГА, ХҮНЛЭГ ЁСЫГ ЭРХЭМЛЭН МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАР ХҮЛЭЭСЭН ҮҮРГИЙН ДАГУУ ЦЭРЭГ ТАТЛАГАДАА ИДЭВХТЭЙ ХАМРАГДАНА УУ.

2024-04-03 15:00:00