• 05 сарын 04, Бямба гараг
ОЮУТАН ЦЭРЭГ СУРГАЛТЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
18 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Засгийн газар, Батлан хамгаалах яамнаас хэрэгжүүлж буй “Оюутан цэрэг” сургалтыг орон нутагт зохион байгуулж байна.

Энэ жилийн “Оюутан цэрэг” сургалтад аймгийн Политехникийн коллежийн 14 оюутан хамрагдаж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр, Нийгмийн бодлогын хэлстийн дарга В.Наранчимэг, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн захирагчийн орлогч хошууч Д.Мөнхтулга болон Политехникийн коллежийн оюутан суралцагчид, оюутан цэргүүд оролцлоо.

Нээлтийн арга хэмжээнд Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчид мэндчилгээ дэвшүүлж урлагийн номер, Зэвсэг, техникийн үзүүлэнг дэлгэн байрлууллаа.

Оюутан цэрэг сургалтад хамрагдах оюутнууд 2024 оны 03 дугаар сарын 30-ний өдрөөс 06 дугаар сарын 15-ний өдөр хүртэл бямба, ням гаргуудад Политехникийн коллежийн “Цэрэгжилтийн танхим”-д “Цэргийн ерөнхий бэлтгэл” шатны сургалтад хамрагдах бөгөөд 06 дугаар сарын 15-ний өдрөөс 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн сургалтын нэгдсэн төвд “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” шатны сургалтад хамрагдах юм.

ЦЭРГИЙН ШТАБ

2024-04-07 19:00:00