• 05 сарын 05, Ням гараг
ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ СУРТАЛЧЛАХ, ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
31 ХҮН ҮЗСЭН БАЙНА

    Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, зөвлөн туслах, сургалт мэдээлэл хийх зорилгоор аймгийн ЗДТГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 2024 оны 04 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд 10 сумд ажиллалаа.

Хяналт шалгалт, сургалт, зөвлөн туслах ажлын хүрээнд:

-Төрийн албаны тухай хууль болон Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт

-Сумдын Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн ажлыг хянан шалгах, арга зүйн зөвлөгөө өгөх

-Нотариатчийн үүрэг гүйцэтгэх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж зөвлөн туслах

-Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах сумдын салбар зөвлөлд зөвлөн туслах ажлыг тус тус хийж гүйцэтгэв.

      Мөн 2000 гаруй Төрийн албан хаагч, иргэд, ЕБС-ийн сурагчдыг хамруулсан сургалтыг зохион байгуулав.

    Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг 113 байгууллага, аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулан ажиллалаа.

   Хяналт шалгалт, зөвлөн туслах ажлын үр дүнг сумдын удирдлагуудад танилцуулж төрийн албан хаагчийн зөрчилтэй томилгооны зөрчлийг арилгуулах, сул орон тоог нөхөх захиалгыг яаралтай ТАСЗ-д хүргүүлэх, төрийн албан хаагчдыг хөгжүүлэх, нийгмийн баталгаагаар хангах, тодорхой ажил арга хэмжээ зохион байгуулах талаар харилцан санал солилцлоо.

 

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС

2024-04-19 17:20:00