• 05 сарын 05, Ням гараг
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН МЭДЭЭЛЭЛ
20 ХҮН ҮЗСЭН БАЙНА

БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсын 55 оюутанд жил бүр сургалтын тэтгэлэг олгодог.

Тус улсын Засгийн газраас 2024-2025 оны хичээлийн жилд:

-инженер,

-IT,

-архитектур зэрэг чиглэлээр бакалавр, магистр, докторын зэрэгт суралцуулах тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Шаардлага:

* Англи хэлний мэдлэгтэй байх

* 18-30 хүртэлх насны (докторын сургалтад 45 хүртэлх насны)

Сургалтын тэтгэлэг сонирхож буй иргэн онлайнаар бүртгүүлэх боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг БНЭУ-ын ЭСЯ-ны reception.ulaan@mea.gov.in цахим шуудан илгээж болон 7013-2248 дугаар утсаар авах боломжтой.

Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

2024-04-22 15:00:00