• 05 сарын 05, Ням гараг
2024 ОНЫ II ДУГААР УЛИРЛЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
185 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Шалгалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх:

   Төрийн албаны 2024 оны хоёрдугаар улирлын ерөнхий шалгалтын цахим бүртгэл 4 дүгээр сарын 24-ний өдрийн 09:00 цагаас 5 дугаар сарын 09-ний өдрийн 09:00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн (csc.gov.mn) цахим хуудсаар явагдаж байна.

Шалгалтад бэлдэх зөвлөмж:

    Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцогчдод зориулсан 2024 оны “Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгавар” цахим номыг Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэж, байршуулсан. Шалгалт энэхүү цахим номын хүрээнд явагдах юм. Та дараах линк дээр дарж цахим номтой танилцаарай. 

    - Цахим номтой ЭНД дарж танилцана уу

Сонгон шалгаруулалтын хуваарь:

  • Шалгалт өгөх хуваарийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байршуулна.
  • Төрийн албаны ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн шалгалтыг Салбар комисс зохион байгуулна.

 

                         ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

2024-04-24 09:30:00