• 12 сарын 23, Даваа гараг
МОНГОЛ БИЧГИЙН ТЭРГҮҮНИЙ УНШИГЧ ШАЛГАРУУЛАХ “ҮНДЭСНИЙ БИЧИГ, СОЁЛ” АЙМГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
118 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 105 дугаар зарлиг, Монгол хэлний тухай хууль, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн III”-ын хүрээнд монгол бичгийн тэргүүний уншигч шалгаруулах “Үндэсний бичиг, соёл” аймгийн уралдааныг Хэлний бодлогын аймгийн салбар зөвлөл, Боловсрол, шинжлэх ухааны газар, аймгийн Нийтийн номын сан хамтран зохион байгууллаа.

Уралдааны 1-р шат 2024 оны 04-р сарын 05-22-ны өдрийн хооронд ерөнхий боловсролын сургуулиуд дээр зохион байгуулагдаж, 2-р шатны уралдаан 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн Нийтийн номын сан дээр тус тус зохион байгуулагдаж өндөрлөлөө.

8-9 дүгээр ангийн насны ангилалд 11 сум, аймгийн төвийн 8 сургуулийн 52 сурагч оролцов. Үүнээс:

- Тэргүүн байранд Баянлиг сумын 9-р ангийн сурагч М.Золбоо,

- Дэд байранд Төгс Алгоритм сургуулийн 8-р ангийн сурагч Ө.Номин-Эрдэнэ,

- Гутгаар байранд Номундалай цогцолбор сургуулийн 8-р ангийн сурагч А.Хэрлэнболор,

- Тусгай байрт- Баянлиг сумын 9-р ангийн сурагч Б.Ууганбаяр

10-12-р ангийн насны ангилалд 7 сум, аймгийн төвийн 7 сургуулийн 42 сурагч оролцсоноос:

- Тэргүүн байрыг Номундалай цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч А.Найдан,

- Дэд байрыг Бууцагаан сумын 11-р ангийн сурагч Д.Номинзул,

- Гутгаар байрыг Номундалай цогцолбор сургуулийн 10-р ангийн сурагч Ц.Оюунтүлхүүр,

- Тусгай байрыг Өлзийт сумын 12-р ангийн сурагч Т.Баяржаргал

Насанд хүрэгчдийн ангилалд 35 оролцогч оролцсоноос:

- Тэргүүн байранд Өлзийт сумын бага ангийн багш Д.Ариунаа,

- Дэд байранд Баянхонгор сумын иргэн Г.Магсаржав,

- Гутгаар байранд Баянлиг сумын малчин С.Түвшинбат,

- Тусгай байранд Баян-Ойт цогцолборын англи хэлний багш Д.Сосорбарам нар тус тус шалгарлаа.

Уралдааны шагналын санг Хэлний бодлогын салбар зөвлөлийн тэргүүн, аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан ивээн тэтгэж, уралдааны шүүгчээр Хэлний бодлогын салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, БШУ-ны газрын мэргэжилтэн Б.Нямдолгор, Номгон сургуулийн МХБУЗ-ын багш Б.Уянга, Төгс Алгоритм сургуулийн МХБУЗ-ын багш Л.Отгонбаяр, Соого Сейкео сургуулийн МХБУЗ-ын багш М.Даваасүрэн, Л.Эрдэнэдалай нар, Баянлиг сумын сургуулийн МХБУЗ-ын багш Л.Долгормаа, Баян-Өндөр сумын сургуулийн МХБУЗ-ын багш Б.Баярсайхан, Бөмбөгөр сумын сургуулийн МХБУЗ-ын багш Н.Хандсүрэн, Эрдэнэцогт сумын сургуулийн МХБУЗ-ын багш Д.Саньюдулам, Гэгээн сумади сургууль цэцэрлэгийн цогцолборын МХБУЗ-ын багш Х.Бүрэнтөгс нар ажиллалаа.

Сурагчдын насны ангилалд эхний 3 байрыг эзэлсэн 6 сурагч 2024 оны 05 дугаар 04-ний өдөр Улаанбаатар хотод болох “Үндэсний бичиг, соёл” улсын уралдаанд оролцох эрхтэй болж байгаа юм.

2024-04-26 16:00:00