• 12 сарын 23, Даваа гараг
ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ТОМИЛГООТ НЭГЖИЙН СУРГАЛТ БОЛЛОО
127 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын батлан хамгаалах зарим чиг үүргийг Баянхонгор аймагт төлөөлөн 2024 онд хэрэгжүүлэх гэрээний төлөвлөгөөний дагуу орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжүүдтэй явуулах хээрийн дадлага сургуулийн нээлтийн арга хэмжээ Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн хээрийн сургалтын төвд 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр боллоо.

Тус хээрийн дадлага сургуульд 16 сумын Засаг даргын Тамгын газрын дарга, 11 сумын 110 гаруй орон нутгийн иргэд хамрагдсан юм.

Энэ хүрээнд 14-21-ийн өдрүүдэд хээрийн байрлал, удирдлагын байрыг түшиглэн орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжүүдийг тодотгох, зарлан мэдээллийг хүргэх, томилгоот нэгжүүдийг бэлтгэх чиглэлээр нэгдсэн дадлага сургалтад оролцож орон нутгийн хамгаалалтын талаар тодорхой дадлага мэдлэгийг эзэмшлээ.

Сургалтын үйл ажиллагааны явцтай Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Ч.Гандирваа, Төрийн захиргааны газрын дарга хурандаа Р.Энхболд, Тусгай хүчний цэргийн командлагч, бригадын генерал Б.Баатар, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн тэргүүн дэд захирал бригадын генерал С.Дашзэвэг нарын албаны бүрэлдэхүүн ирж танилцав.

Орон нутгийн томилгоот нэгжийн сургалтад амжилттай оролцсон иргэдийг Батлан хамгаалах салбарын шагнал, аймгийн шагналаар энэ үеэр шагнаж урамшуулав.

2024-05-24 18:00:00