• 06 сарын 22, Бямба гараг
ЭРДЭНЭЦОГТ СУМЫН СУРГУУЛИЙН БАГШ НАР ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕРООР БҮРЭН ХАНГАГДАВ
12 ХҮН ҮЗСЭН БАЙНА

УИХ-ын дарга Г. Занданшатарын санаачилгаар хэрэгжүүлж буй "Багш бүрд компьютер" төслийн хүрээнд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 багшид иж бүрэн зөөврийн компьютерыг аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат болон сумын удирдлагууд өнөөдөр /2024.06.07/ гардуулав.

Өмнөх онд тус сургуулийн 12 багш дээрх төсөлд хамрагдсан бол энэ онд үлдсэн 12 багшид олгосноор Эрдэнэцогтын сургуулийн багш нар ийнхүү бүрэн компьютержлоо.

 

2024-06-07 18:00:00