• 12 сарын 23, Даваа гараг
БАЯНХОНГОР: ЕБС-ИЙГ 860 СУРАЛЦАГЧ ТӨГСЛӨӨ
109 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд 5 дугаар ангийн 2054 суралцагч, 9 дүгээр ангийн 1648 суралцагч, 12 дугаар ангийн 860 суралцагч төгссөн байна.

Харин 1-4 дүгээр ангийг 7512 суралцагч, 6-8 дугаар ангийг 5268 суралцагч, 10, 11 дүгээр ангийг 2205 суралцагч амжилттай дэвшин суралцсан талаар аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар мэдээлэв. Мөн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хувьд таван настай 1932 хүүхэд төгсөж, бага, дунд, ахлах бүлгийг 5468 хүүхэд амжилттай төгссөн байна.

Тэгвэл орон нутагт мэргэжилтэн бэлтгэх, эрэлттэй мэргэжлээр Засгийн газрын тэтгэлэг олгох, хөдөө аж ахуйн салбарын хүний нөөцийн эрэлтийг хангах зорилгын дор өнгөрсөн оноос ХААИС-ийн салбар болон өргөжсөн орон нутгийн сургуулийн анхны төгсөлт өнгөрсөн долоо хоногт болсон. Энэ жилийн онцлог нь сумдад төрийн анхан шатны нэгж багийн засаг даргаар ажиллаж буй хүмүүс мөн байгаль хамгаалагч нар суралцаж бакалаврын мэргэжил эзэмшиж байгаа бол Улаанбаатар хотоос дөрвөн оюутан шилжин ирж, нийт 35 оюутан бакалаврын дипломоо гардан авчээ.

Ташрамд, Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудад 1006, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 258 багш ажиллаж байна. 2023 оны Боловсрол сургалтын байгууллагууд гүйцэтгэлийн үнэлгээний дүнгээр Баянхонгор аймаг 76.03 хувиар улсад тэргүүлсэн бол гүйцэтгэлийн үнэлгээгээр багш нар 76.58 хувиар улсад гуравдугаар байр эзэлжээ.

Эх сурвалж: https://montsame.mn

2024-06-19 14:10:00