• 12 сарын 23, Даваа гараг
МАКС ГРУПП АСАРГАА ШААРДЛАГАТАЙ БАЯНХОНГОР АЙМГИЙН 40 ХҮҮХДЭД ТУС БҮР 500,000 ТӨГРӨГ ОЛГОВ
64 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Макс группын удирдлагууд болох ах дүү Монгол улсын Тод манлай уяач, Хөдөлмөрийн баатар Д.Ганбаатар, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Цэрэнжигмэд нар хурдан хүлгүүдийнхээ бай шагналаас Асрах төвийн хүүхдүүдэд хадгаламж нээж өгдөг уламжлалын хүрээнд Ламын гэгээний 385 жилийн ойгоор Баянхонгор аймгийн асаргаа шаардлагатай бүтэн өнчин 40 хүүхдэд тус бүр 500,000 төгрөгийг /нийт 20,0 сая/ олгож, өнөөдөр ирсэн 14 хүүхдэд дэмжлэгээ гардуулав.

Макс групп 2014, 2019 оны Ламын гэгээний даншиг наадмуудад оролцохдоо Баянхонгор аймгийн асаргаа дэмжлэг шаардлагатай өнчин хүүхдүүдэд 20,0 сая төгрөгийн дэмжлэгийг мөн олгож байсан юм.

Макс группын уяаны хишгийг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан үлдсэн 26 хүүхдэд удахгүй хүлээлгэн өгөх болно.

2024-07-28 20:00:00