• 12 сарын 23, Даваа гараг
“НҮҮР АМНЫ СУРГАГЧ БЭЛТГЭХ” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
341 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“Мишээл хүүхдийн сан”, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран хүүхдийн шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эцэг эх, багш, асран хамгаалагчдад амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор зохион байгуулсан “Нүүр амны сургагч бэлтгэх” гурван өдрийн онол, практик хосолсон сургалт амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү сургалтад Баянхонгор аймгийн 19 сум, өрхийн эрүүл мэндийн төвийн 24 эмч, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 62 эмч, багш буюу нийт 86 хүн хамрагдаж сургалтын батламж болон цаашид сургалт явуулах багц хэрэглэгдэхүүнээ өнөөдөр /2024.09.11/ гардан авлаа.

Сургалтын үйл ажиллагааг хааж Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхжаргал, Мишээл хүүхдийн сангийн тэргүүн Габриелла Шмитд Корситто нар үг хэлэхдээ сургалтад хамрагдсан нийт багш, ажилчдад баяр хүргэж, амны хөндийн эрүүл ахуйн талаарх өөрсдийн сурсан мэдлэгээ хүүхэд, багачууд болон тэдний эцэг эх, асран хамгаалагчдад зааж, зөвлөж хамтран ажиллахыг хүслээ. Мөн тэд Баянхонгор аймгийн хэмжээнд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол хөгжинө гэдэгт бат итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Сургалтад идэвхтэй хамрагдсан нийт эмч, багш, ажилчдадаа баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

\

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2024-09-11 20:00:00