• 12 сарын 23, Даваа гараг
ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ, ХЯНАН ШАЛГАХ, ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖЛЫГ БАЯН-ӨНДӨР, БАЯНЦАГААН БААЦАГААН СУМДАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА
58 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2/33 дугаар удирдамжийн дагуу Хууль сурталчлах хянан шалгах, зөвлөн туслах ажлыг аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, аймгийн Цагдаагийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газар хамтран 2024 оны 09 дүгээр сарын 9-нөөс 12-ны өдрийн хооронд Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомж сурталчлах ажилд Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан сумдын иргэд, аж ахуй нэгж,төрийн албан хаагч, иргэд нийт 493 хүн хамрагдсан байна.

Сумдын хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрүүдийн 52 объект, аж ахуй нэгж, байгууллагуудыг хамруулан зохион байгуулж, 86 зөрчлийг илрүүлэв.

Хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй 45 нэр төрлийн 7.979.950 төгрөгийн бүтээгдэхүүнийг Улсын байцаагчийн актаар хураан авч зөрчлийг арилгах арга хэмжээг газар дээр нь авч хугацаа дууссан бүтээгдэхүүнийг устгаж зөрчлийг давтан гаргахгүй байх талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажилласан байна.

 

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС

2024-09-13 14:36:36