• 12 сарын 23, Даваа гараг
БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН, ДУУ ХӨГЖМИЙН БАГШ С.ГОНЧИГДОРЖ АГСНЫ НЭРЭМЖИТ ХӨӨРӨГТ ХӨГЖИМЧДИЙН УЛСЫН УРАЛДААН БАЯНХОНГОР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
53 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/262 дугаар захирамжийн дагуу Ардын найрал хөгжил, Баянхуур хөгжмийн мастер, Боловсролын тэргүүний ажилтан, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан С.Гончигдорж агсны нэрэмжит “Хөөрөгт хөгжимчдийн улсын уралдаан” 2024 оны 09 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд Баянхонгор хотноо зохион байгуулагдаж байна.

Уралдааны нээлтэд Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхжаргал, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга П.Отгонбаяр, аймгийн Соёл, урлагийн газрын дарга Б.Пүрэвдагва, С.Гончигдорж агсны хань эдүгээ 90 насны босгыг алхаж байгаа Бэх-очирын Лхагваа нар оролцлоо.

Энэхүү уралдаанд Улаанбаатар хот болон Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Орхон, Увс зэрэг нийт 10 аймгийн 52 хөгжимчин мэргэжлийн болон мэргэжлийн бус хөгжимчдийн төрөлд насны ангиллаар ур чадвараа сорин оролцох юм. Уралдаанд оролцогчдын хамгийн залуу оролцогч болох 11 настай С.Ану Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумаас, хамгийн ахмад оролцогч болох 85 настай Д.Ганболд Улаанбаатар хотоос ирж оролцож байна.

Тэмцээнд оролцохоор Монгол эх орныхоо зүг бүрээс зорин ирсэн хөөрөгт хөгжимчдөдөө амжилт хүсье.

 

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2024-09-13 17:00:00