• 03 сарын 11, Мягмар гараг
ТӨРИЙН АЛБАНЫ 2024 ОНЫ III ДУГААР УЛИРЛЫН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД 34 ИРГЭН ТЭНЦЛЭЭ
118 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Төрийн албаны Баянхонгор аймаг дахь Салбар зөвлөлөөс 2024 оны 03 дугаар улирлын Ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өглөөний 8.30 цагаас 5 ээлжээр зохион байгуулав.

Энэ оны III дугаар улирлын Ерөнхий шалгалтад аймгийн хэмжээнд 113 иргэн бүртгэгдэж, 89 иргэн шалгалтад орсноос 34 иргэн буюу 38.2 хувь тэнцлээ.

Энэ удаагийн шалгалтыг Төрийн албаны Баянхонгор аймаг дахь Салбар зөвлөлийн гишүүд Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний алба, Тагнуулын газар, Цагдаагийн газар, Баянхонгор-Эрчим хүч ЦТ ХХК болон Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран зохион байгуулж, камерын хяналтаар шалгалтын үйл явцыг хянаж, холбогдох журам зааврыг мөрдүүлэх хүрээнд зөрчил гараагүйг хэллээ.

Тус шалгалтыг 90 хувиас дээш гүйцэтгэлтэй 2 иргэн, 80 хувиас дээш гүйцэтгэлтэй 12 иргэн, 70 хувиас дээш гүйцэтгэлтэй 15 иргэн, 60 хувиас дээш гүйцэтгэлтэй 5 иргэн өгсөн ба шалгалтын хамгийн өндөр оноог Хүрэлчулууны Ариунчимэг 99 хувийн гүйцэтгэлтэй авснаар төрийн жинхэнэ албаны нөөцөд амжилттай бүртгэгдлээ.

 

ТӨРИЙН АЛБАНЫ БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

2024-09-19 14:00:00