• 12 сарын 23, Даваа гараг
БУУЦАГААН СУМАНД 2024 ОНЫ II ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫН НЭГДСЭН СЕМИНАРЫГ ЯВУУЛЛАА
30 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын мн/204 дүгээр тушаалын дагуу Цэргийн штабын дарга хурандаа Г.Нэмэхбаяр, дайчилгааны офицер дэд хурандаа Т.Мөнхбат, тоо бүртгэлийн ахлах офицер хошууч Г.Болдбаатар, Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгийн эрхлэгч С.Эрдэнэчулуун нар 2024 оны 09 дүгээр сарын 17-ний өдөр цэрэг татлагын хамрагдалтыг сайжруулахад хэрэгжүүлэх арга хэмжээ, шинжилгээг хэрхэн бүрдүүлэх тухай сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.

Энэ удаагийн цэрэг татлагын нэгдсэн семинараар Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын цэрэг татлагын холбогдолтой үүрэг чиглэлийг танилцуулж, I болон төгсөх курсийн оюутнуудын өөрийн хүсэлтийг үндэслэн цэргийн алба хаах эсэхийг цэрэг татлагын товчоо шийдвэрлэх мөн 2006 оны 10 дугаар сарын 17-ний өдрөөс хойш төрсөн иргэдэд зарлан дуудах мэдэгдэл хүргүүлэхгүй байх талаар ярилцан зөвшилцсөн нь онцлогтой байлаа.

2024-09-19 12:00:00