• 12 сарын 22, Ням гараг
“ҮНДЭСНИЙ СУРЫН ГОВИЙН БҮСИЙН ЧУУЛГА ХАРВАА-2024” ХАРВУУЛ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
104 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол үндэстний эрийн гурван наадмын нэгэн төрөл, Үндэсний өв соёлын бахархал сурын харвааг Монголын үндэстэн, ястны уламжлагдаж ирсэн төрлөөр сэргээн хөгжүүлэх, харваачдынхаа ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Үндэсний сурын говийн бүсийн чуулга хаваа-2024” тэмцээн 2024 оны 09 дүгээр сарын 19-22-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Үндэсний сурын талбайд зохион байгуулагдаж байна.

Сурын харвааны нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Л.Мандал, Биеийн тамир, спортын газрын дарга Б.Оюунбаатар, Монголын үндэсний харваачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Нямбаяр нар оролцож өв тээгч болж буй эрхэм харваачдадаа амжилт хүслээ.

Тус тэмцээний багийн харвааны төрөлд Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор зэрэг 6 аймгийн 7 багийн 105 харваач оролцож цэц мэргэнээ сорьж байна.

“Үндэсний сурын говийн бүсийн чуулга харваа-2024” харвуул тэмцээн нь багийн болон цуваа харвааны төрлөөр Баянхонгор хотноо 4 өдөр үргэлжлэн зохион байгуулагдах юм.

 

 

2024-09-19 15:00:00