• 12 сарын 23, Даваа гараг
СОЁЛЫН ЗОРИУЛАЛТААР ИДЛЭГ ШОНХОР ШУВУУ БАРИУЛАХ ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ШУВУУ БАРИХ, ОТОГ БАЙГУУЛАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
60 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Холбогдох хууль, тогтоол, тушаал, дээд шатны байгууллагаас ирүүлсэн чиглэлийн дагуу Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан Катар, Арабын Нэгдсэн Эмират, Саудын араб улсын 23 иргэнтэй соёлын зориулалтаар идлэг шонхор шувуу бариулах гэрээг 2024 оны 07 дугаар сарын 08, 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр тус тус байгуулсан.

Гэрээний хэрэгжилтийг хангуулах зорилгоор Байгаль орчны газар, Цагдаагийн газрын Экологийн алба, Сумдын Засаг даргын Тамгын газар 2024 оны 08 дугаар сарын 12-ноос 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 6 удаагийн хяналт шалгалтыг зохион байгуулж, зөвшөөрөл бүхий иргэдэд зөвлөмж өгч ажиллаа.

Тус аймагт Галуут сумд 2, Баянбулаг сум 1, Хүрээмарал сум 4, Бөмбөгөр сум 3 нийт 10 отог холбогдох бичиг баримтын бүрдэл ханган үйл ажиллагаа явуулж байна.

Хяналт шалгалтаар Баянбулаг суманд зөвшөөрөлгүй байрласан 1 отог, Галуут суманд 4 тээврийн хэрэгсэл бүхий иргэдийг илрүүлж, холбогдох арга хэмжээг авч ажилласан.

Мөн тагтаа ногтруу зөвшөөрсөн тооноос илүү барьж тээвэрлэсэн зэрэг зөрчлүүд илэрч 84 тагтаа, 14 ногтрууны  нөхөн төлбөр болох 1761200 төгрөг, торгууль 300.000 төгрөгийн оногдуулан барагдуулсан байна. .

2024-09-16 10:00:00