• 10 сарын 13, Ням гараг
"МОНГОЛЫН УНАГАН БАЙГАЛИЙН ХҮЛЦЭЛ, ТОГТВОРЖИЛТЫГ ХАНГАХ НЬ" /ENSURE/ ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТЭЭР 4 АРГАЛЬ, 1 ИРВЭСТ САНСРЫН ДОХИОЛОЛ БҮХИЙ ХҮЗҮҮВЧ ЗҮҮЛЭЭ
31 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, (UNDP) Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” (ENSURE) төслийн санхүүжилтээр Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Баянцагаан, Хар Аргалант ууланд 4 аргаль хонь, 1 ирвэсийг барьж сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүх ажлыг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэлээ.

Дээрх ажлыг Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторийн хамт олон Баянхонгор, Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд, Баян-Өлгий аймгийн Улсын тусгай хамгаалалттай газрын ахлах мэргэжилтэн, Герман Улсын судлаачид, Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, Гэрэл зурагчдын баг, байгаль хамгаалагчид, Баянцагаан, Баацагаан сумын нутгийн иргэд, байгаль хамгаалах нөхөрлөлүүдтэй хамтран хэрэгжүүлэв.

Энэхүү ажил нь аргаль хонь, ирвэсийн нүүдэл, шилжилт хөдөлгөөн, тус амьтдын улирлаар байрших горим, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нөхцөл, уулсын экосистемд гүйцэтгэх үүрэг, түүнд орон нутгийн малчид хэрхэн дасан зохицох, түлхүүр зүйл амьтдаар дамжуулан байгалийн тэнцвэрт байдал, өөрчлөлтийг хэрхэн даван туулах арга замыг ойлгуулж, байгальтайгаа дасан зохицох төлөвлөлтийг бий болгох зорилготой юм.

Дээрх ажлыг гүйцэтгэхэд оролцсон бүх докторууд, судлаачид, ажилчид, албан хаагчид, малчдын төлөөлөл нарт аа баярлалаа.

 

2024-09-25 17:00:00