• 12 сарын 28, Бямба гараг
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДАХ БОЛОН ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
33 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дахь заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.1, 2.2-т заасныг тус тус үндэслэн удирдах, гүйцэтгэх албан тушаалын 175 сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлж байна.

Бүртгэл: 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 09:00 цагаас 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагийн хооронд цахимаар хийгдэнэ.

(Баримт бичгийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг бүртгүүлэгч хариуцна)

Шалгалт: 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагаас эхлэн хуваарийн дагуу Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт болно.

дараах линкээр дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

https://hh.csc.gov.mn/?sector_id=02001032&offset=1&limit=20

 

2022-01-24 00:00:00