• 12 сарын 22, Ням гараг
СЭРГЭЭН ЗАСАХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ, ХӨДӨЛГӨӨН ЗАСЛЫН ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ ӨГӨХ, ЧАДАВХЖУУЛАХ ОНОЛ ПРАКТИК ХОСОЛСОН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
17 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн хүрээнд хэрэгжилтийг дэмжих үйл ажиллагааны Сэргээн засах тусламж үйлчилгээ, Хөдөлгөөн засал-ын ерөнхий ойлголт өгөх, чадавхжуулах онол практик хосолсон 12 цагийн сургалт зохион байгуулагдлаа.

Сургалтанд Төслийн зорилтот өрхийн эрүүл мэндийн төвийн болох Энхбүрд өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудаас гадна Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн уламжлалт эмчилгээ, сэргээн засах тасгийн сувилагч, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн сэргээн засах сувилагч, 16-р цэцэрлэгийн эмч нар хамрагдлаа.

Сургалтаар Хөгжлийн бэрхшээлтэй, сэргээх засах тусламж үйлчилгээ шаардлагатай хүүхэд, түүнийг илрүүлэх ерөнхий ойлголт, илрүүлэх үнэлгээний арга аргачлал, асран халамжлагч нарт зориулсан сэргээн засах эмчилгээний зөвлөмж гэсэн агуулгын хүрээнд явагдлаа.

Сургалтын үеэр төслийн зорилтот Энхбүрд ӨЭМТ-ийн хяналтанд байдаг 3 өөр төрлийн оноштой хүүхдийг дадлага ажлын үеэр оролцуулан асран хамгаалачид сэргээн засах зөвөлгөө өглөө.

Оролцогчид сургалтын талаар сэтгэл хангалуун байсан ба дахин ийм сургалтуудыг аймаг орон нутагтаа зохион байгуулдаг бол хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг тавьж байлаа.

2024-11-06 15:00:00