• 02 сарын 05, Лхагва гараг
БАЯНХОНГОР: АЙМГИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН 16 АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
86 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.4, 7.1-т заасныг тус тус үндэслэн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлж байна.

Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь Салбар зөвлөлийн захиалгаар:

- Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын 2;

- Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын 13;

- Төрийн захиргааны туслах түшмэлийн албан тушаалын 1 буюу нийт 16 албан тушаалын сул орон тооны тусгай шалгалтын бүртгэл 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 09.00 цагаас 2025 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 17.00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн цахим шалгалтын систем (csc.gov.mn) цахим хуудсаар дамжуулан явагдаж байна.

Шалгалтыг 2025 оны 01 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь Салбар зөвлөл хуваарийн дагуу зохион байгуулна.

Зарлагдсан сул орон тооны мэдээллүүд:

 

Дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн шалгалтын систем (csc.gov.mn)-ээр авах боломжтой.

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

2025-01-06 14:00:00