• 02 сарын 05, Лхагва гараг
Баянхонгор: АРДЧИЛСАН, ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН 33 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ТУСГААР ТОГТНОЛЫН БАГАНАТ ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨВ
19 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийн тухай ардчилсан, шинэ үндсэн хуулиа баталснаар эдүгээ 33 жилтэйгээ Монголчууд бид учран золгож байна.

Монголын нийгмийн харилцааны язгуур үндэс болсон хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхаглан баталсан энэхүү эрх зүйн шинэчлэлийн ойд зориулан Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, төрийн байгууллагууд тусгаар тогтнолын Баганат хөшөөнд хүндэтгэл илэрхийлэн, цэцэг өргөв. /2025.01.13/

2025-01-13 12:00:00