• 09 сарын 28, Пүрэв гараг
Нийгмийн бодлогын хэлтэс
352 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Зорилго, чиг үүрэг

Аймгийн нийгмийн хөгжлийн стратеги бодлогыг боловсруулах, төлөвлөх, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт, ядуурлыг бууруулах, хүүхэд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадууд зэрэг хүн ам зүйн чиглэлээр явуулах бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ажилгүйдэл, ядуурлыг орон нутгийн төвшинд бууруулах бодлогыг оновчтой төлөвлөх, хэрэгжүүлэх ажилд онцгой анхаарч ажиллах, Засаг даргын дэргэдэх нийгмийн чиглэлийн агентлагуудын үйл ажиллагааг бодлогын түвшинд удирдах зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Нийгмийн бодлогын хэлтэс нь харьяа 6 агентлаг, соёл, мэргэжлийн урлагийн 4 байгууллага, ерөнхий боловсролын 31 сургууль, хувийн өмчийн 2 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 36 цэцэрлэг, хувийн хэвшлийн 7 цэцэрлэг, Политехникийн коллеж,  ХҮДС, Өлзийт МСҮТ, Нэгдсэн эмнэлэг, 44 эмийн сан, 5 эм ханган нийлүүлэх байгууллага, 3 рашаан сувилал, Өрхийн эрүүл мэндийн 4 төв, Зооноз өвчин судлалын төв, Сумын эрүүл мэндийн 19 төв болон соёлын төвүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, нийгмийн салбарын бодлого чиглэлийг тодорхойлон ажилладаг.

Ерөнхий боловсролын сургуульд 1628 багш, ажилтан, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 837 багш, ажилчид, Политехникийн коллежийн 150 багш, ажилтан, соёлын салбарт 210 гаруй, эрүүл мэндийн салбарт 1200 гаруй, 75 нийгмийн ажилтан, хөдөлмөр, халамж, нийгмийн даатгал, спорт, гэр бүл, хүүхэд, залуучуудад үйлчилгээ үзүүлдэг төрийн захиргааны 110 гаруй албан хаагчид ажиллаж байна. Нийт 4,2 мянга гаруй алба хаагчид нийгмийн салбарт ажиллаж байна.

Холбоо барих хаяг, ажлын цагийн хуваарь:

Хаяг Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Номгон, Нутгийн удирдлагын ордон, Нийгмийн бодлогын хэлтэс
Утас 70442934
Факс  
Веб https://bayanhongor.gov.mn/
И-мэйл  

 

Цагийн хуваарь
Гараг Үдээс өмнө Үдээс хойно
Даваа 08:00 - 12:00 14:00 - 18:00
Мягмар 08:00 - 12:00 14:00 - 18:00
Лхагва 08:00 - 12:00 14:00 - 18:00
Пүрэв 08:00 - 12:00 14:00 - 18:00
Баасан 08:00 - 12:00 14:00 - 18:00
Бямба Амарна  
Ням Амарна  

2022-05-16 05:32:13