• 05 сарын 20, Даваа гараг
"Номгон" сургуулийн өргөтгөл 440 хүүхдийн хичээлийн байр удахгүй ашиглалтад орно
192 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Ерөнхий боловсролын "Номгон" сургуулийн өргөтгөл 440 хүүхдийн хичээлийн байрны барилгын явцтай УИХ-ын дарга, сайд нар танилцаж, зарим хугацаат үүргийг гүйцэтгэгч ХХК-д өглөө.

Өргөтгөлийн барилгыг улсын төсвийн 3.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр “Эх бүрдэн” ХХК гүйцэтгэж байна. Барилгын ажлыг 2020 оны зургадугаар сард эхлүүлсэн бөгөөд ирэх сард улсын комисс ажиллаж, ашиглалтад оруулах аж.

Хичээлийн байрны өргөтгөл 51х24м, 30х15м хэмжээтэй хоёр блок хэсэгтэй гурван давхар барилга. Тус барилга орчин үеийн стандартад нийцсэн цайны газар, спорт заал зэргээр нийт 23 анги кабинеттай юм.

2021-11-02 04:06:53